Михаил Ходорковскийд 403,5 сая жил шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Михаил Ходорковскийд 403,5 сая жил шаардлагатай

Москва хотын шүүх Михаил Ходорковскийн шинэ ялыг хууль ёсны гэж үзвэл тэрбээр ялаа үргэлжлүүлэн эдэлнэ. Шоронгийн цалингийнх нь хэсэг нь улсад эргэн төлөх ёстой гэж шүүхээс тогтоосон 17,5 тэрбум рублийн өрийг барагдуулахад зарцуулах юм.  Краснокаменскийн ко­лонид  2005-2006 онд Ходорковский сууж байхад түүний 15 сарын орлогоос нийт 1878 рублийг буюу сардаа  125,2 руб­лийг суут­гаж байжээ. Энэ мөнгийг тэр ца­гаас хойших инф­ляцийг (50%) тооцоод индес­жүүл­бэл одоо Ходорковский сардаа 187,8 руб. буюу  жилдээ 2254 руб. төлөхөөр болж байна. Энэ бүх өрийг төлж дуусгахын тулд тэрээр колонид  7 763 975 жил суух хэрэгтэй болж байна. Өнөөгийн орос эрэгтэйн дундаж нас 62,77 жил гэж үзэхээр Ходорковскийд 123 689 амьдрал хэрэгтэй болно. Түүнд шинэ хэргийн 892 тэрбум рублийн өрийг нэмэхэд 7 763 975 жил дээр нь дахиад  395 740 905 жилийг нэмэх хэрэгтэй. Хоёр дахь хэргийг нэмээд тооцоход Ходорковский 403 504 880 жилийн ял эдлэх хэрэгтэй болно гэсэн үг. Харьцуулахад, дэлхийд амьт биет үүсээд 416 сая жил болж байгаа юм.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж