Penelope Cruz хүүтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Penelope Cruz хүүтэй болжээ

Холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэг, жүжигчин Penelope Cruz өнгөрсөн оны долдугаар сард жүжигчин Javier Bardem-тай хуримаа хийсэн. Тэд анхны хүүхдээ хүлээж буй тухайгаа удалгүй мэдэгдэж, сенсаац дэгдээгээд байсан юм.

Харин өчигдөр хосуудыг хүүтэй болсон тухай хэвлэлийн төлөөлөгч нь мэдээллээ. “Penelope, Javier хоёр өнгөрсөн долоо хоногт хүүтэй болсон. Хүүхэд болон ээжийн бие тун сайн байгаа. Тэд бямба гаригт эмнэлдгээс гарч, гэртээ ирээд байгаа” хэмээжээ.

Энэ нь Penelope Cruz-ын анхны хүүхэд бөгөөд Лос-Анжелос хотын эмнэлэгт амаржсан байна.

Өдгөө 41 настай Javier Bardem 2007 онд "No Country for Old Men" киноны дүрээрээ Оскарын шагнал хүртэж байсан бол 36 настай Penelope Cruz 2008 онд "Vicky Cristina Barcelona" киноны дүрээрээ Оскарын шагналын эзэн болсон юм.

Ингээд 20 жилийн турш хайр сэтгэлийн холбоотой хэмээн бичигдсэн Оскарын шагналт хоёр жүжигчин анхны хүүхдээ өлгийдөн авч, өнөр өтгөн гэр бүл боллоо.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж