Газар зүйн шинэ номын нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Газар зүйн шинэ номын нээлт боллоо

Интер номын дэлгүүрийн төвд өнөөдөр “Монгол улсын засаг захиргаа,  нутаг дэвсгэрийн хуваарилалтын түүхэн уламжлал” нэртэй нэгэн шинэ ном нээлтээ хийлээ. Тус номыг зохиолч Т.Хасбаатар, Д.Сүхбаатар нар түүхэн газар зүйн судалгааны аргаар хамтран гаргасан байна. Монгол улс байгуулагдсанаасаа хойшхи 800 жилийн түүхэндээ засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарилалтандаа гурван том өөрчлөлт хийж байжээ. Хамгийн сүүлд 1923-1935 онд тухайн үед Зөвлөл холбоот улсын эрдэмтэн нартай манай эрдэмтэд нийлэн нутаг дэвсгэрээ 13 аймагт хуваан шинэчилж байжээ. Түүнээс өмнө Хятад болон Японы эрдэмтэд манай улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарилалтын талаар нарийн судалгаа хийж байсан юм байна. Зохиогчид энэхүү номоо цааш нь үргэлжлэн гаргах ажээ. Интер номын дэлгүүрийн бүх салбаруудаар тус ном 15 мянган төгрөгөөр борлогдож эхэллээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж