Түнхэлийн иргэд хордсон эсэхийг ЭМЯ мэднэ

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Түнхэлийн иргэд хордсон эсэхийг ЭМЯ мэднэ

Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоны Балжийн ам гэх газарт нэгэн уул уурхайн компанийн ойролцоо химийн бодис алдагдаж, нутгийн иргэд хордож байна гэж иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн яамнаас аймгийн нэгдсэн эмнэлэгт үүрэг өгөн, энэ сарын 21-23-ны эмч нар газар дээр нь ажиллаж байгаа талаар өмнө нь бид мэдээлж байсан. Үзлэгт хичнээн иргэн хамруулсан, өвчлөл ямар байгааг тодруулахаар тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга н.Одтой холбогдоход “Манай эмнэлгийн гурван эмч өнгөрсөн амралтын өдрүүдэд очиж, нутгийн иргэдэд үзлэг хийсэн. Үзлэгийн шинж тэмдэг, дүн шинжилгээг Эрүүл мэндийн яам руу явуулсан болохоор мэдээлэл өгөх боломжгүй. Яамаар дамжиж мэдээлллийг өгөх болохоор би зөв, буруу зүйл яримааргүй байна” гэв. Харин Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч “Сэлэнгээс үзлэг шалгалтын талаар мэдээллээ ирүүлээгүй” гэж дээрх хариултыг үгүйсгэж байна. Харин аймгийн Засаг даргын тамгын газрын дарга нь энэ талаар ямар ч мэдээлэлгүй шахам байгаа. Онцгой байдлын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсээс тодруулах гэсэн боловч мэдсэн, сонссон гэх мэдээлэлгүй гэх юм. Ямартай ч бидний сонссон мэдээллээр бол Сэлэнгийн эмч нар Түнхэл тосгонд ажиллаад, тус сумын оршин суугчид дунд хамуугаар өвчилсөн хүн нэлээд байгааг эхний байдлаар тогтоогоод байгаа юм билээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж