
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн нутгийн өмнөд, төвийн нутгийн зүүн хэсэг болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 33-38 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын сав газраар 23-28 градус, Эхийн голын Баян бүрд болон говийн нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн байна.
Улаанбаатарт үлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 21-23 градус хүйтэн байна.