Давост Медведев очих уу

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Давост Медведев очих уу

Хэрвээ Москвагийн Домодедово нисэх буудалд бөмбөг дэлбэрээгүй байсан бол Давост болж байгаа энэ удаагийн уулзалт ОХУ-ын хувьд тэмдэглэлт явдал болох байжээ. Учир нь өнөөдөр нээгдэж байгаа Дэлхийн эдийн засгийн Форумд ОХУ урьд өмнө нь хэзээ ч энэ жил төлөвлөж байсан шиг нэр хүндтэй бүрэлдэхүүн явуулж байсангүй. Энэ удаагийн Давосын уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев оросын төлөөлөгчдийг ахлах байлаа. Урьд өмнө нь Оросын төлөөлөгчдийг Дэлхийн эдийн засгийн уулзалтуудад хамгийн томдоо л засгийн газрын тэргүүн нь ахалж очдог байсан хэрэг. 2007 оноос өмнө тухайн үеийн ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн сайд нь ахалж очдог байсан байна. Харин 2007 онд энэхүү уулзалтад тухайн үедээ Засгийн газрын даргын орлогч байсан Димитрий Медведев очиж байсан бол дараа жил нь ОХУ-ын сангийн сайд Алексей Кудрин ахалж байжээ. Харин 2009 онд оросууд Давосын уулзалтад илүү ач холбогдол өгч Засгийн газрын тэргүүн М.Путин төлөөлөгчдөө ахалж очсон аж. Тэгэхдээ ОХУ-ын ерөнхийлөгч өнөөдрөөс Давосын уулзалтад очиж үг хэлэх хэвээрээ байгаа гэсэн мэдээлэл гарч байна. Хэдийгээр Д.Медведев Давос явахаа хойшлуулсан тухай мэдэгдсэн ч дэлхийн эдийн засгийн форумын үндсэн хөтөлбөрт оролцох бололтой гэж мэдээлэгдэж байгаа юм..

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж