Говь-Алтайн зарим сумдаар бага зэргийн цас оржээ

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Говь-Алтайн зарим сумдаар бага зэргийн цас оржээ

Өнгөрсөн хоногт Баян-Өлгийн Өлгий, Ховдын Мөнххайрхан, Говь-Алтайн Тонхил, Хөхморьт, Бугат сумдын  нутгаар бага зэргийн цас орлоо. Нийт нутгаар салхи шуургагүй, 25-46 градус хүйтэн хонолоо. Харин маргааш буюу энэ сарын 27-нд төв болон говийн нутгийн зарим газраар, 28-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 27,28-нд говь, талын нутгаар  секундэд 7-12 метр.  Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 40-45 градус, өдөртөө 31-36 градус, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Эхийн голын Баянбүрд, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр ихэнх  нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж