Бизнесийн итгэл хямралын өмнөх үед хүрэв

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Бизнесийн итгэл хямралын өмнөх үед хүрэв

Дэлхийн бизнесийн итгэл 2008 оны эдийн засгийн хямралын өмнөх үед хүрч байгаа гэж “PwC” санхүүгийн компанийн судалгаа харуулжээ. Бизнес эрхлэгчдийн талаас илүү хувь нь 2011 онд тэдний бизнес өргөжин тэлэх болно гэж хэлсэн нь жилийн өмнөхөөс 20 гаруй хувиар нэмэгдсэн байгааг харуулж байгаа юм. Давост болж буй Дэлхийн эдийн засгийн форумын өмнө гарсан энэ судалгаанд дурдсанаар Азийн орнуудад эрэлт нэмэгдэж, өсөлт харагдана гэдгийг харуулсан байна.

Итгэлийн төвшинг харахад судалгаанд хамрагдагсдын 48 хувь нь маш өөдрөг байгаа гэсэн бол ердөө 12 хувь нь ямар ч итгэлгүй байна гэсэн байна. Энэ нь дэлхийн эдийн засгийн хямрал эхлэхээс өмнөх үе буюу 2007 оны нэгдүгээр сарынхтай харьцуулахад ердөө дөрвөн хувиар бага байгаа аж. Гэвч бизнесмэнүүдийн ердөө 30 хувь нь л өөрсдийн үйл ажиллагаа эрхэлж буй орны эдийн засагт өөдрөг байр суурьтай байна. Тэд хөгжиж буй зах зээл, тэр тусмаа Азийг сонирхож байгаа аж. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 90 хувь нь Ази руу чиглэсэн үйл ажиллагааг өргөжүүлнэ гэсэн бол Латин Америк, Африк болон Ойрхи дорнод удаах байруудад оржээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж