Цагаан сард зориулан үндэсний дуурь эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Цагаан сард зориулан үндэсний дуурь эгшиглэнэ

Дуурь бүжгийн эрдмийн театрт ирэх бямба, ням гаригт сар шинийн баярт зориулан Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурь, Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” бүжгэн жүжиг тоглоно. Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолыг Д.Намдаг 1934 онд дуулалт жүжгийн хэлбэрээр найруулан тавьснаас хойш өдий хүртэл монголчууд энэ бүтээлийг шимтэн үзсээр байгаа юм. Гурван бүлэг, таван үзэгдэлт дуурийг энэ удаа Д.Нямдаш удирдаж, гавьяат жүжигчин М.Болд, Ш.Наранчимэг, Д.Туяа, Э.Бумхүү, Ц.Баттөр нар гоцлон тоглох ажээ.  Түүнчлэн уг зохиолоос сэдэвлэн ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагва “Үйлийн гурван толгой” бүжгэн жүжгийн цомнолыг бичиж, дэглэжээ. Энэ бүжгэн жүжгийг дуурийн тайзнаа анх 1987 онд тоглож байжээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж