Монгол улсын Засгийн газрын хэрэгжvvлэгч агентлаг Мэргэжил боловсрол, сургалтын газрын дарга Н.Бямбасvрэн болон Швейцарийн хєгжлийн агентлагийн Монгол дахь суурийн тєлєєлєгчийн газрын тєлєєлєгч Феликс Феллманн нар Мэргэжлийн боловсрол, сургалтыг шинэ шатанд гаргах, vйл ажиллагааны тєслийг боловсруулах зорилгоор техник хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын vсэг өнөөдөр зурлаа. Энэхvv тєслийн хvрээнд мэргэжлийн боловсрол, сургалтын салбар дахь шинэчлэлийг хэрэгжvvлэхэд хvний нєєцийн чадавхийг бэхжvvлэх, мэргэжлийн боловсрол сургалтын хєтєлбєр боловсруулахад мэргэжлийн туслалцаа vзvvлэх зэрэг vйл ажиллагаагаар дэмжин ажиллахыг зорьж байгаа ажээ. Монгол Улсад ажил олгогчдын оролцоонд тулгуурлан vйл ажиллагаа явуулдаг сургалтын ""Хосмог систем"" загварыг бий болгох аж. Энэхvv тєсєл нь хоёр vе шаттай зохион байгуулагдах бєгєєд ажил олгогчийн буюу vйлдвэр дээрх сургалтын сургууль дээрх судалгаа хийх, туршлага судлах, оролцогч талуудад зориулсан сургалт, семинарыг зохион байгуулах зэрэг vйл ажиллагааг явуулах бєгєєд тєсєл энэ сарын 1-ээс 2011 оны арванхоёрдугаар сарын 31-ийг хvртэл, тєслийн хэрэгжилтийн vе нь 2012 оны нэгдүгээр сарын 1-ний єдрєєс 2014 оны арванхоёрдугаар сарын 31- ны єдєр хvртэл байх гэнэ.
Ж.ГЭГЭЭ