"Монгол Улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе" ахмад офицеруудын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Ахмадуудын ярьж буйгаар УИХ-ын зарим гишүүд урд хөршийн хамтрагчидтайгаа нийлэн өмнөд хил дээр нууц боомт бий болгож, Үндэсний аюулгvй байдалд ноцтой аюул учруулахад хүргээд байгаа гэнэ. Манай улс Хятад улстай холбогддог байнгын ажиллагаатай 13 хилийн боомт байдаг.
Үүний хоёр нь Өмнөговь аймагт байдаг. Тэгвэл Өмнөговь аймагт дахин нэг боомт нээх саналыг УИХ-ын зарим гишvvд санаачлаад байгаа гэнэ. Шинээр нээх боомт нь ӨМӨЗО-ны талаас Бага модны застав, манай талаас Бvдvvн модны застав гэж нэрлэгддэг хилийн зурваст байрладаг аж. Уг газар нь Улаанбаатар хотоос 650 км зайтай бөгөөд Стратегийн болон цэрэг дайны зориулалтаар ашиглаж болохоор хамгийн дөт замтай ажээ. Мөн боомт байгуулах газарт нь цэнгэг усны орд газар байдаг байна. Тиймээс энэ нь ямар нэгэн далд санаархал байна уу гэдэг эргэлзээ, хардлага төрж байгаагаа ахмад офицерууд хэллээ.
Ж.ГЭГЭЭ