Нийслэлд 35 мянган ажлын байр бий болгоно

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Нийслэлд 35 мянган ажлын байр бий болгоно

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгосонтой уялдуулан Монголын Хүүхдийн ордонд нээлтйин ажиллагаа болж, хөдөлмөрийн нэгдсэн яармаг зохион байгууллаа.  Хөдөлмөрийн яармагийн үеэр төрийн болон төрийн бус байгууллагууд, ажил олгогч аж ахуйн нэгж болон нийтдээ 60 гаруй  байгууллага оролцож, иргэдэд ажлын байрны мэдээлэл тараасан байна.  Энэ жил нийслэлийн удирдлагууд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан Улаанбаатар хотын хүн амын ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор 35 мянган иргэнийг байнгын болон түр ажлын байраар хангахаар зорьж байгаа юм байна. 2010 оны жилийн эцсийн байдлаар нийслэлийн хүн ам 1161,8 мянга болж өмнөх оныхоос 5 хувиар өссөн бөгөөдд 60,9 хувь нь хөдөлмөрийн насны хүн байна гэсэн судалгаа гарчээ. Нийслэлийн захирагчийн албанаас хөдөлмөрийн насны ажил эрхэлдэггүй иргэдийг ажлын байран дээр сургаж, мэргэжил эзэмших боломжийг судалсны үндсэн дээр  нийслэлээс өөрсдийн материаллаг баазыг түшиглэн туршлагатай ажилтнуудыг дагалдуулан цалинтай сургаж, ажлын байраар хангах ажлыг эхлүүлсэн гэнэ
 

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж