
-Таныг өмгөөлөгч О.Баасанхүүгийн хэрэгт гэрчээр орохыг ямар шалтгаанаар зөвшөөрөөгүй юм бэ?
-Шаардлагагүй л гэсэн. Шалтгаанаа тодорхой тайлбарлаагүй. Миний өмгөөлөгч хуулийн хүрээнд ажилласан гэдгийг би мэднэ. Гэвч гэрчийг дарамталсан гэж буруутгаж байгаад гайхаж байна. Өмгөөлөгч хүний хүүхэд ял шийтгэл авчихаар ингэж зохион байгуулалттай хүнийг унагах гэж байгаа юм байлгүй.
-Та өмгөөлөгч О.Баасанхүүг буруугүй гэж үзэж байгаа юм уу?
-Энэ хэргийн мөрдөн байцаалт дуусаад шүүхийн шатанд ирсэн байхад буюу өнгөрсөн оны тавдугаар сард өмгөөлөгч О.Баасанхүү миний өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Тиймээс гэрчийг дарамталсан гэдэг нь үндэслэлгүй. Тэгээд ч өмгөөлөгч О.Баасанхүү намайг үнэ төлбөргүй өмгөөлсөн. Энэ хэргийг өмгөөлөхийг түүнд Өмгөөлөгчдийн холбоо үүрэг болгосон. Хуулийн хүрээнд ажилласан хүнийг зохион байгуулалттай гүтгэж байгаад харамсч байна гэв.