“Хөдөлмөрийн нэгдсэн яармаг” болно

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

“Хөдөлмөрийн нэгдсэн яармаг” болно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    2011 оныг Монгол Улсын Засгийн газраас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Тиймээс  иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын идэвхийг нэмэгдүүлэх, төрөөс хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийн бодлого, үйл ажиллагааны чиглэлийг танилцуулах, сурталчлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц үйлчилгээг үзүүлэх  зорилгоор Хан-Уул дүүргийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн нээлт болох гэж байна. Уг нээлт энэ сарын 23-24-ны өдрүүдэд 11-16 цагийн хооронд “Мишээл экспо” төвд болно. Нээлтийн арга хэмжээний үеэр “Хөдөлмөрийн нэгдсэн яармаг” зохион байгуулагдах бөгөөд энэхүү арга хэмжээг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөр эрхлэлтийн алба, Мишээл групп ХХК хамтран зохион байгуулна. Мөн уг арга хэмжээний үеэр дүүргийн үндэсний томоохон үйлдвэрлэгч компаний бүтээгдэхүүн, худалдааны үзэсгэлэн яармаг зохиох юм байна.

    Ж.ГЭГЭЭ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж