аварга шалгаруулах талбайн теннисний эмэгтэйчүүдийн өрсөлдөөний дөрөв
дэх өдөр Австралийн Саманта Стосур, Швейцарийн Пэтти Шнайдер нар талбайн
эхний тоглолтыг хийлээ. Тэмцээний чансааны дөрөвт бичигдсэн Стосур энэ
өрсөлдөөнд 6-3; 6-4-өөр хожиж, шөвгийн наймын байраа авч үлдлээ.
Дараагийн тоглолт Австралийн нээлттэй тэмцээний түүхэнд хамгийн удаан
өрсөлдөөнийг хийсэн Светлана Кузнецова, Франческа Скьявоне нар Дубайд
дахин таарлаа. Өмнөх дөрвөн цаг, 44 минутыг бодвол энэ удаад арай хурдан
буюу хоёр цагийн өрсөлдөөнийг хийжээ. Эхлээд Францын нээлттэй тэмцээний
аварга Скьявоне 6:1-ээр эхний сетэд хожсон ч дараагийн сетэд Кузнецова
6:0-ээр хожиж сетийг тэнцүүлсэн байна. Шийдвэрлэх сет тай-брек хүрэхээс
өмнө 7:5-аар Оросын теннисчин хожиж, тэмцээний шөвгийн наймд шалгарлаа.
Италийн өөр нэг теннисчин Флавия Пеннета, Беларусийн Викториа
Азаренкатай өрсөлдөж, гурван сет гаргасан байна. Эхлээд чансааны 11-т
бичигдсэн Пеннета 6:3-аар эхний сетийг хожсон бол дараагийн сетэд
тай-брекээр Азаренка хожиж, сетийн харьцааг тэнцүүлжээ. Сүүлийн сетэд
брейк хийсэн Итали теннисчин 6:4-өөр хожиж шөвгийн наймд үлдсэн байна.
Данийн Каролина Возняцки, Японы Аюүми Морита нарын тулаан ердөө 52 минут
үргэлжилж, 6-1; 6-0 гэсэн үр дүнгээр Возняцки ялалт байгууллаа.
Ингэснээр Данийн теннисчин тэмцээний шөвгийн наймд үлдсэн бөгөөд
Израйлийн Шахар Пеерийг хожиж чадвал дэлхийн чансааны №1-т бичигдэх
болно.
Сербийн Елена Янкович, Эстонийн Каяа Канепи нарын тулаан мөн л 3 сет
үргэлжилж 2-6; 6-3; 7-5 харьцаатай хуучин дэлхийн №1 Янкович хожиж
шөвгөрсөн байна.