Сургуульд суралцах хүүхдийн тоо 8.7 хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Сургуульд суралцах хүүхдийн тоо 8.7 хувиар буурчээ

Завхан аймгийн хувьд 2010-2011 оны  хичээлийн жилд нэгдүгээр ангид 1272 хүүхэд элсэн орсон нь 2009-2010 оны хичээлийн жилийнхээс 122  хүүхдээр буюу 8,7 хувиар буурч, нийт суралцагчдын 8,1  хувийг эзэлж байна. Элсэгчдийн 45,7 хувь нь эрэгтэй, 54.3 хувь нь эмэгтэй сурагчид байгаа бол дотуур байранд нийт 1774 сурагч амьдарч байгаагийн 917 нь буюу 51,6 хувь нь эмэгтэй, 1654 буюу 93,2 хувь нь малчдын хүүхэд байгаа аж.

Энэ хичээлийн жилд 581 бүлэг хичээллэж байгаагийн 290 буюу 49,9 хувь нь бага , 200 буюу 34,4 хувь нь суурь, 91 буюу 10,6 хувь нь бүрэн дунд боловсролд хамрагдаж байна.

Б.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж