Бангкокт онц байдал зарлагдав | News.MN

Бангкокт онц байдал зарлагдав

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Бангкокт онц байдал зарлагдав

Тайландын нийслэл Бангкок ба түүний орчинд онц байдал зарлагдсан тухай AFP агентлаг мэдээлж байна. Бангкокийн төв хэсэгт эзэгнэлээ тогтоосон сөрөг хүчнийхэн парламентын байранд дайран орсоны дараа Ерөнхий сайд Апхисит Ветчачива онц байдал зарлах шийдвэр гаргасан байна. “Онц байдал зарласан нь үйл явдлыг зохицуулан тус оронд тайван амьдрал авчирна” гэж Априсит мэдэгдсэн байна. Ерөнхий сайд телевизээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр энэ талаар мэдэгдлээ. Тэрээр “улаан цамцтангуудтай” хэлэлцээр хийсэн боловч үр дүнд хүосэнгүй.
“Улаан цамцтанууд” гэгдэх Дарангуйллаас ардчиллыг хамгаалах нэгдсэн фронт (UDD)  нь Ерөнхий сайд асан Таксин Чинаватыг хамгаалж байгаа. Чинават 2008 онд тус орноос зугтан дүрвэсэн юм. Мөн тэд парламентын шинэ сонгууль явуулахыг шаардаж байна. Үйл явдал 2009 оны сүүлчийг давтаж эхлэв. Тэр үеэр сөрөг хүчин эсэргүүцэл зохион байгуулсан ба бас л онц байдал зарлагдсан билээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж