Ирэх гуравдугаар сарын 20-доор хийх нь бараг тодорхой болсон МАХН-ын бага хурлаар хэлэлцэх гол асуудал нь намын даргын суудал. Түүнд хэд хэдэн
хүний нэр яригдаж буйн дээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин нэмэгджээ. Түүний нэр нэлээд хүчтэй орж ирж байгаа аж. МАХН-ын нарийн бичгийн дарга байсан, мөн Уламжлал-шинэчлэл, Ардчилал-шударга ёс жигүүрийг зохион байгуулан тэргүүлж асан түүнийг дэмжих хэсэг ч өргөн байгаа гэнэ.
Эрхэм гишүүн Ө.Энхтүвшин Долдугаар сарын 1-ний хэрэг явдлын үеэр хүчний байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо ямар байсныг судлах ажлын хэсгийг тэргүүлж, тэр шугамаараа тухайн ээдрээтэй байдлын нарийн нууцад нэвтрээд буй. Үүгээрээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр нарын үүрэг оролцоо долдугаар сарын 1-ний үеэр ямар байсныг хамгийн нарийн мэдэх хүний нэг болсон. Бусдад дэлгэмгүй нарийн нууц
мэдээллийн эзэн болсон нь түүнд намын даргын сэнтийд хүрэх найдвартай хөшүүргийг атгуулсан гэж үзэх хэсэг ч байгаа ажээ.
Д.ОЮУН
Холбоотой мэдээ