
Хятадын зохиолч Зян Рун нь Өвөр Монголд 11 жил амьдрахдаа энэ бүтээлийнхээ санаа сэдэв, баримт, үйл явдал өрнөлийг олсон бөгөөд хүн, байгалийн харилцан хамаарал, нүүдлийн ахуй хэрхэн суурин соёл иргэншилтэй мөргөлдөж, мөхөж байгааг өгүүлдэг байна. Тал нутгийн амьдрал, монгол хүн, талын чонын тухай, монгол ахуйн философийг өвөрмөцөөр өгүүлсэн энэ зохиол нь Хятадад ихээхэн шуугиан дэгдээж байжээ.
Дэлхийн 40 гаруй улсын хэлээр хэвлэгдэн гарсан “Чонон сүлд” удахгүй кино ертөнцөд шуугиан тарих нь ээ.
М.Урин