Урлагийнхны нууц бизнес

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Урлагийнхны нууц бизнес

Микрафон
барьж манийгаа уяраадаг бас тайзан дээрээс та биднийг бишрүүлж чаддаг
хүмүүс бол урлагийнхан. Гэхдээ тэд урлагтаа л ганцхан үнэнч үү гэвэл
худлаа. Тэдний ихэнх нь ардаа нууцхан бизнестэй байдаг.

Дуучин Ж.Алтанцэцэг дэлгүүрийн эзэн

Биедээ
баймгүй чадалтай хоолойтой гэж олны дунд хүндлэгддэг дуучин
Ж.Алтанцэцэг хэзээний гүйлгээ ухаан сайтай  гэнэ. Тэрээр оюутан байхдаа л
энэ зангаа ил болгож тэрүүхэн тэндээ бяцхан бизнес хийн ангийнхаа
охидуудад нүд унамаар сайхан хувцас авч ирэн зардаг байж. Энэ бизнес нь
одоо хүчээ авч дууч хатагтайг “Divas” дэлгүүрийн эзэн болгожээ. “Талст”
дэлгүүрийн хоёр давхарт байрлах дэлгүүртээ дуучин бүсгүй ихэнх цагийг
өнгөрөөдөг ба үйлчлүүлэгчдээ инээд алдан угтаж “Та юу авмаар байна” гэж
уриалагхан асуун орж ирсэн хүн бүхэнд таарсан хувцсыг нь зарчихдаг нууц
авъяастай. Түүний дэлгүүр маш их орлоготой байдаг бөгөөд дуучин хатагтай
бараагаа өөрөө авч ирдэг бөгөөд Сингапурын томоохон дэлгүүрүүдийг
гүйцээдэг чухал ажилтай болоод багагүй хугацааг өнгөрөөжээ.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж