Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Мэсси шийтгүүллээ

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лионэл Мэсси шийтгүүлжээ. Гэхдээ тоглолт өнжих шийтгэл биш юм. Тэрбээр бямба гарагт Расинг Сантандэрийг 3:0 харьцаагаар хожсон тоглолтонд торгуулийн цохилтоо амжилттай болгоод өмсгөл дотроо өмссөн богино цамцаа гарган үзүүлсэн аж. Месси богино цамцан дээрээ “Happy birthday, mami” буюу “Төрсөн өдрийн мэнд хүргэе, ээжээ” гэсэн үг бичсэн байсан юм.  

Хүчирхэг Лио маань телевизийн дуран руу гүйн очиж ээждээ бэлэг барьсан. Харин тоглолтыг шүүж байсан шүүгч түүний үйлдэлд шар жавтий өргөөгүй ч, тоглолтын тэмдэглэлдээ нэрийг нь бичсэн байжээ. Ингээд Испанийн хөлбөмбөгийн холбооноос Мэссиг гоолын баярын дүрмийн 91-н 1-р заалтыг үндэс болгон 2000-с 3000 еврогоор шийтгэх шийдвэр гаргасан байна. Мөн дээрээс нь тоглолтод өгөөгүй шар картыг нь нөхөн өгөхөөр болжээ. Ямартай ч, ээждээ бэлэг барьсан шилдэг хүүгийн гоолын баяр зүгээр өнгөрсөнгүй. Хөлбөмбөгийн дүрэм ээ гэж.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж