Египетэд Twitter-ийг хаажээ

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Мягмар гаригт Египетэд олон нийтийн харилцааны сайт болох Twitter-ийг хаажээ. Египет улсад уг сайтыг хаах үеэр тус улсын төрийн эрхийг 30 жил барьсан Ерөнхийлөгч Хосни Мубаракийг эсэргүүцсэн мянган мянган ард иргэдийн жагсаал болж байсан бөгөөд Египет дэхь Twitter-ийн хэрэглэгчид Tweet болон 140 үсгэнд багтах богино хэмжээний мессэжүүдийг  SMS текст мессэж ашиглан хоорондоо илгээж байгаа ажээ. Үүнтэй холбогдуулан Twitter-ээс хийсэн мэдэгдэлд “Хүмүүст мэдээ мэдээлэл, үзэл бодлоо солилцох харилцаа холбооны шугамыг нээлттэй байлгах нь засгийн газар иргэдээ ойлгож, иргэддээ ойрхон байхад илүү тус дөхөм болох болно гэдэгт бид итгэж байна” гэсэн байна.  

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж