Yahoo компани цомхотгол хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Yahoo компани цомхотгол хийнэ

Yahoo нийт ажилчдынхаа нэг хувийг цомхотгохоор болжээ. Гэхдээ тус компани нийт ажиллагсдынхаа нэг хувийг цомхотгосноор эрсдлээс бүрэн гарахгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Yahoo-ийн нийт ажилчдын нэг хувь нь 100-150 ажлын байртай тэнцэж байгаа юм.

Харин Yahoo компаний тайлбарлаж байгаагаар яаралтай цомхотгол хийх нь одоо хэрэгжиж буй стратегийг дэмжиж, ашиг орлогыг нэмэгдүүлэх, чанар, хийцээрээ ялгарсан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлэх, зах зээлийн байр сууриа бэхжүүлэх зэрэгт хамгийн сайн гарц болж чадна гэжээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж