Хоолны хордлогоос сэргийлэхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Хоолны хордлогоос сэргийлэхийг уриалав

Нийслэлийн эрүүл мэндийн газраас иргэдийг цагаан сарын үеэр зөвхөн гар
зөрүүлж золголт хийх, архигүй тэмдэглэхийг ард иргэдээ уриалж байна. 
Аливаа баярын үеэр хордлого, ялангуяа хоол, архины хордлого, гэдэсний
халдварт өвчин, осол гэмтэл, осголт,  томуу, томуу төст өвчин нэмэгдэх
хандлагатай байдаг. Мөн архи, согтууруулах ундаа хэтрүүлэхгүй байх, хоол
хүнсэндээ анхаарах, осол гэмтэлээс сэргийлэхийг анхааруулж байна.
Баярын үеэр хоолны хордлого ихэсдэг тул үүнээс иргэдийг сэргийлэх
зорилгоор дараах зөвлөгөөг хүргэж байна.


Хоолны хордлогот халдвараас сэргийлэхийн тулд:

– Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа баталгаатай газрыг сонгон үйлчлүүлэх.
– Хоол хүнс бэлтгэхийн өмнө гараа заавал угаах

– Хоол хүнсэнд хэрэглэгдэх аяга сав суулга халбага сэрээ хутга, усны сав бусад хэрэгслийг сайтар угааж цэвэрлэх.

– Торт, өндөг, хиам, цөцгий, төрөл бүрийн салад зууш, сүү, сүүн
бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хөргөгчинд зөв хадгалах, хэмжээг
тохируулан авах.
– Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх

– 0,5-2 литрийн хэмжээгээр савлагдсан ундаа, айргийг ам дамжуулан уухыг цээрлэх.

– Хордлого халдвар болон бусад өвчний шинж тэмдэг илэрсэн үед яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж