Парламентчдын чуулган өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Парламентчдын чуулган өндөрлөлөө

Улаанбаатарт гурав хоног үргэлжилсэн Ази, Номхон далайн парламентын 19 дүгээр чуулганы үйл ажиллагаа сая өндөрлөлөө. Чуулганд 17 гишүүн орны 223 төлөөлөгч,  мөн хоёр ажиглагч орны төлөөлөл оролцсон юм. Бруней, Казахстан хоёр улс энэ удаа ажиглагчийн статустай оролцсон бол Монгол Улс, Австрали, Камбож, Канад, Чили, БНХАУ, Индонез, Япон, БНСУ, Лаос, Малайз, Мексик, Микронез, Шинэ Зеланд, ОХУ, Сингапур, Вьетнамын парламентын төлөөлөгчид албан ёсоор улс орноо төлөөлөн чуулганы үйл ажиллагааг явууллаа.

Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагаа, чуулганы цаашдын шинэчлэлт зэрэг дөрвөн гол асуудлаар төлөөлөгчид 37 тогтоолын төсөл ирүүлснийг нэгтгэн 19 тогтоол гаргасныг чуулганы төгсгөлд баталж, орон бүрийн төлөөлөгчид гарын үсэг зурлаа. Үүний дараа УИХ-ын дарга, чуулганы ерөнхийлөгч  Д.Дэмбэрэл үг хэлж, чуулганы үйл ажиллагаа амжилттай болсонд баяр хүргэн үг хэллээ.

Мөн Хуралдаан зохион байгуулах хорооны дарга, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр, Японы төлөөлөгчид чуулганы үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийлгэв. Дараагийн ХХ чуулганыг Японы Токио хотноо хийхээр эцэслэн шийдвэрлэлээ.

Парламентчдын чуулган өндөрлөлөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж