Льюс Хамилтон хувийн асуудлаа хойш тавина

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Льюс Хамилтон хувийн асуудлаа хойш тавина

Льюс Хамилтон формула-1-ийн номер нэг тамирчин гэсэн алдрыг авч чадаагүй нь хувийн амьдралынх нь асуудлуудаас болсон гэж үзэж байгаа  аж. Тэрбээр 2011 онд амжилтанд  саад болох тэдгээр гадны хүчин зүйлсээс ангид байж  формула-1-ийн тэмцээнд бүх анхаарлаа хандуулна гэдгээ мэдэгджээ.

Хамилтон өөрт нь юу саад болж байгааг тодорхой хэлээгүй боловч өнгөрсөн онд тэрбээр 2010 drivers" championship тэмцээний 19 уралдаанаас дөнгөж гуравт нь түрүүлж, дөрөвдүгээр байранд орсон юм. Хамилтон  өнгөрсөн сард Абу Дабид болсон тэмцээнд формула-1-ийн шилдэг гэдгээ харуулахаар эцсийн уралдаан хүртэл хичээсэн боловч 16 оноогоор Red Bull –ын ялагч Себастиан Веттелийн ард орсон юм. Формулагийн улирал ирэх гуравдугаар сарын 13 –нд Bahrain Grand Prix тэмцээнээр эхлэх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж