
Улсын драмын эрдмийн театрын хамт олон ирэх сард “Хайрын жүжгийн өдрүүд”-ийг зохион явуулахаар болжээ. Мөнхийн хайрын дуулал болсон “Гоо марал-2010” наадмын шилдэг шагналыг хүртсэн В.Кюго “Парисын дарь эхийн сүм”, В.Красногоров төслийн шилдэг жүжгүүд “Би ч гэсэн жаргамаар байна”, “Хайрын домог”, “Хунгийн дуу”, нэгэн цаг үед залуусын зүрх сэтгэлийг байлдан дагуулж байсан хэзээ ч хуучрахгүй хайрын дуулал Ц.Балдоржын “Хайрын виз”, М. Себастианы “Нэргүй од” зэрэг уянгын жүжгүүд ирэх сарын 11-14, 23-27-нд тоглох юм байна.
Г.Даша