Майкл Шумахерын дотор муухай оргидог болжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Майкл Шумахерын дотор муухай оргидог болжээ

Formula-1-ын дэлхийн долоон удаагийн аварга нэрт тамирчин Майкл Шумахер дотор муухай оргих өвчинд шаналж байгаа гэнэ. Цагт 200 милийн хурдтай давхисан ч яадаг ч үгүй тамирчин  Мерседес машиндаа удаан сууж чадахгүй болсон нь үүнтэй холбоотой аж. Өдгөө 42 настай Шумахер гурван жил завсарласны эцэст их спортдоо эргэн ирсэн ч олигтой амжилт үзүүлж чадахгүй байгаадаа сэтгэл дундуур байгаа аж.

Шумахер үндсэн тойргоос хувхай царайлсан ирдэг болжээ. Харин түүний  багийн анд хамтрагч тамирчин 25 настай Нико Розбергийг ‘Playstation Generation’ гэх болсон аж. Ийм синдром цэргийнхэн, уралдааны тамирчид болон онгоцны нисэгчдэд байнга тохилддог гэнэ.

Майкл Шумахертай дахин хоёр жил ажиллах гэрээ байгуулсан Британийн  авто уралдааны аварга Стирлинг Мосс түүнийг урьдынх шигээ ялгуусан амжилт гаргана гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж