Испанийн шигшээ хагас шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Испанийн шигшээ хагас шигшээд шалгарлаа

Швед улсад зохион байгуулагдаж байгаа Гандболын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ээлжил тоглолтууд явагджээ. Испаний шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Унгартай хийсэн банйа. Хамгийн сүүлд таван жилийн өмнө аваргын цомыг өргөж байсан Испаний шигшээ баг, чадварлаг залуусаас бүрдсэн Унгарын багуудын тоглолт тун өрсөлдөөнтэй болох нь ойлгомжтой байсан. Йончопинг хотын Киннарпс цэнгэлдэхэд цугларсан 4 мянга гаруй үзэгчид ч үүнийг гэрчилнэ. Эхний үед Испаний багийн хамгаалат төлийлөн учраа олохгүй л байлаа. Гэсэн хэдий ч Испаний шигшээ багийн лидэр Икэр Ромэро Фэрнандэс хариу довтолгоонуудыг удаа дараалан амжилттай болгосоноор эхний хагас 13-13-ын харьцаатайгаар өндөрлөжээ. Харин 2 дахь хагаст Испаний шигшээ баг учраа олсон гэхэд болно. Багийн хамгаалалт илт сэргэсэн байна. Энэ үед хамгийн олон оноог Испанчууд авчээ. Энэ үед Испани довтлогч Гарсиа Лорэнза, Виран Дэ Аргила нарын ээлж дараалсан довтолгоонууд амжилттай болж байсан юм.  Ингэснээр тоглолтын үндсэн цагт 30-24-ын харьцаатайгаар Испаний шигшээ баг хожил авч “I” хэсгээс 9 оноотойгоор 2-р гарах болжээ. Тэдний хувьд хагас шигшээд Данийн багтай уцчраа таараад байгаа бөгөөд энэ сарын 28ны өдөр хоёр багийн тоглолт болох юм. “I” хэсгийн бас нэгэн сонирхолтой тоглолт 2007 оны Дэлхийн аварга Герман, Норвегитэй тоглосон тоглолт байсан юм. Гуравхан жилийн дотор маш огцом уналтанд орсон баг бол Германы шигшээ. Тэд энэ удаагийн тэмцээнд ч машг муу оролцож байгаа юм. “I” хэсгийн хамгийн сүүийн байранд бичигдэж байсан тэдний хувьд тэмцээн эхэлснээс хойш нэг ч хожил авч чадаагүй байсан юм. Харин тэдэнд нэг хожил авах боломж гарч ирсэн нь Норвегийн баг байлаа. Түүхэндээ ганцхан удаа Дэлхийн аваргын 6-р байр эзэлж байсан Норвегичууд харин тоглолтыг тун эрчтэй эхлүүлжээ. Тоглолтын  дахь минутаас эхлээд л тэд 4 оноогоор тасарч эхэлсэн бөгөөд энэ давамгайлал нэгдүгээр үеийн туршид үргэлжилсэн гэхэд болно. Ингэснээр тоглолтын эхний үе 17-13-ын харьлцаатай Норвегийн багимйн давамгайлалаар өндөрлөсөн юм. Хоёрдугаар үед ч гэсэн энэ байдал үргэлжилснээр барахгүй онооны зөрүү улам холджээ. Ингээд тоглолтын цаг дуусч шүүгчийн шүгэл дуугархад 35-25 ын харьцаатайгаар Норвегичууд ялат авчээ. Ингэснээр Норвегийн баг 9-р байрын төлөө Хорватын багтай өрсөлдөхөөр болсон бол Германчууд 11-р байрын төлөө Аргентины багтай тоглохоор болоод байна.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж