НҮБ-ын нарийн бичгийн дарга Лазаньд

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

НҮБ-ын нарийн бичгийн дарга Лазаньд

Олимпын өлгий хот гэгддэг Швейцарийн Лазань хотноо Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун айлчилж байна. Түүний энэ айлчлал нь ямар ач холбогдолтой байсан талаар хүлээн авч үзнэ үү. Өчигдөр Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, Олон улсын Олимпын хорооны ерөнхийлөгч Жак Рогги, Олон улсны хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Зэфф Блаттэр нартай уулзажээ. Ноён Бан Ги Муны энэ айлчлалын гол зориолго  нь Дэлхийн дахины энх тайван найрамдал, боловсрол болон эдийн засгийн салбарын хөгжилд спортын үүрэг оролцоог илүү ихээр нэмэгдүүлэх явдал байлаа. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун хэлэхдээ- Спорт бол хэл. Энэ хэлээр дэлхийн бүх хүмүүс хоорондоо ойлголцож, эвлэлдэн нэгдэж чадна гэдэгт би итгэдэг.  Дэлхийд дайн байлдаангүй тайван цагийг авчирахад спортыг хэрэглэх нь хамгийн зөв шийдэл байх болно хэмээжээ. Ноён Бан Ги Мун үүнээс гадна өнгөрсөн зун Сингапурт зохиогдсон анхны Хүүхдийн Олимпын наадмыг тун иээр сайшаасан бөгөөд Олон улсын боловсролын хөгжилд томхон хувь нэмэр болсоныг цохон тэмдэглэсэн байна. Олон улсын Олимпын хорооны ерөнхийлөгч Жак Рогги ч энэ тал дээр чадах бүхнээ хийхээ цохон тэмдэглэжээ. Мөн энэ үеэр Бан Ги Мун нэгэн амлалтыг өгсөн нь 2012 оны Лондоны Олимпын наадмын үеэр Израйль – Палестинд явуулж байгаа энхийг сахиулах дайны үйл ажиллагаа түр зогсоох явдал байсан юм.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж