Попович Өрнөдийг дасгалжуулна

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Попович Өрнөдийг дасгалжуулна

Сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг “Бүх одод”-н тоглолт эхлэх цаг ойртсоор байна. Энэ цаг мөчид НБА-н шилдгүүдийг нэг дор цуглуулахаар олон сая хөгжөөн дэмжигчид дэлхийн өнцөг булан бүрээс саналаа өгч байгаа нь гарцаагүй.
Энэ жилийн “Бүх одод”-н тоглолтын Өрнөд бүсийг дасгалжуулах эрхмийн нэр тодорчээ. Улирал эхэлсэн цагаас л чимээгүй явсаар, одоо НБА-г тэргүүлж байгаа Сан Антонио Спөрсийн дасгалжуулагч Грэг Попович өрнөдийн шилдгүүдийг удирдах болсон байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаагаа хамтдаа эрүүл байгаа “Ахмад” их гурвал маань багаа тэргүүлж сайн тоглож байгаа. Мэдээж тэдний амжилтын гол нь яах аргагүй Попович билээ. Тэд одоогоор 38-7 гэсэн амжилттай явна. Буурал үст дасгалжуулагчийн хувьд энэ нь 2 дахь “Бүх оддын тоглолт” нь бөгөөд 2005 онд тэрээр Өрнөдийг удирдсан. Өрнөдийг удирдах шилдэг нь тодроод байгаа ч, Дорнод бүсийн дасгалжуулагчийн нэр тодроогүй байна. Бүх оддын тоглолт 2-р сарын 20-нд Лос Анжэлэс хотноо зохиогдоно.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж