
“East” худалдааны төвд гал гарлаа гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн тасаг, нэмэлтээр 26, 14, 34, 63 дугаар ангийн тасгууд гарч галыг унтраахаар ажиллаж байна. Гал барилгын хоёрдугаар давхраас эхлэн гарсан бөгөөд барилгад байсан хүмүүсийг бүгдийг нь нүүлгэн шилжүүлж гаргаад байна. 15.20 минутын байдлаар галыг унтраахаар Аврах, гал унтраах 10, 14, 26, 34, 63 дугаар анги, нэмэлтээр Аврах салбар, Шуурхай бүлэг 105 тасгийн аврагч, гал сөнөөгчид, нийт 11 автомашиныг дайчлан галыг унтраахаар задаргаа хийн ажиллаж байна. Гал гарсан обьектыг цагдаагийн албан хаагчид хамгаалалтанд аваад байгаа бөгөөд гал сөнөөгчид Ус сувгийн удирдах газраас усаа татан авч ажиллаж байна. Одоогоор усны нөөц хангалттай, усаар тасралтгүй хангаж байгаа боловч гал унртаах ангийн техникийн хүчин чадал дутагдалтай байдал анзаарагдаж байв. Учир нь, дүрэлзэж буй галын өөдөөс шүрших зориулалт бүхий резин хоолой хүрэлцэхгүй, шүрших усны даралт муу, налуу төмөр дээврийн хэсэгт халтирч унах зэрэг эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байлаа.
Д.Долгор