Алан Хьюстон шүүхэд дуудагджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Алан Хьюстон шүүхэд дуудагджээ

Нью
Йорк Никсийн алдарт тоглогч асан Аллан Хьюстон шүүхийн хаалга татаж
байна. Тэрээр одоо багийнхаа ерөнхий мэнэжэрийн туслахын албыг хашиж
байгаа. Никст шидэлтийн дасгалжуулагч хийж байсан Арт Рондью Хьюстоныг
өөрийг нь ажилгүй болгосон гэж шүүхэд мэдүүлжээ. Рондьюгийн хувьд 1999
болон 2000 онуудад Хьюстонтой хамтран ажиллаж байжээ. Түүний ур чадвар,
туршлага нь олон ч тоглогчдод өөрсдийнй чадвараа сайжруулах боломжийг
олгож байсан гэж болно. Тэдгээрийн нэг Аллан Хьюстон. Мөн Маркус Кэмби
Рондьюгийн сайн шавь нарын нэг.

Заргалдагч талын өмгөөлөгч,
түүнийг Хьюстонд эргэлттэй шидэлт хэрхэн хийхийг зааж өгч байсанг,
шүүхийн танхимд дуудагдсан алдарт тоглогч маань үгүйсгэсэн гэж
мэдүүлжээ. Рондьюгийн хийсэн ажлыг үгүйсгэсэн Хьюстон болон Нью Йорк
Никсийн удирдлагуудаас, шидэлтийн дасгалжуулагч маань 2.5 сая
ам.долларыг нэхэмжилж байгаа юм байна. Гэхдээ шүүхийн шийдвэр гараагүй
байгаа.
 

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж