Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

“Эмээ”-гийн цай

NВА-н түүхэн дэх шилдэг хүчний довтлогчдын нэг Ларри Жонсон өөрийн брэндийг гаргах ажилд шамдан оржээ. Спортын алдартнууд маань өөрийн нэрээр нэрлэсэн хувцас хэрэглэлийг зах зээлд гаргах нь элбэг үзэгдэл ч, “Эмээ” хочтой тоглогч маань хүйтэн цай хийж байгаа юм байна.

Түүний брэндийн цай нь амны цангааг тайлж, хүний биед хэрэгтэй амин дэмүүдийг агуулдаг аж. Түүний эхлүүлж байгаа бизнес нь гараагаа амжилттай тавьж байгаа  бөгөөд хэрэглэгчдийн дунд “Нэсти”-н нялуун чихэрлэг цайнаас хавьгүй илүү гэсэн үнэлэлтийг туршилтын хугацаандаа аваад байгаа юм байна. Мөн түүний цайны түүхий эд болох цайны навч нь сайн чанарынх гэнэ.

“Эмээ” маань Техас мужид бизнесээ эхлүүлэх бөгөөд түүний өөрөө тоглосон сурталчилгаа ойрын саруудад гарч эхэлнэ. Уг сурталчилгаанд Ларри Жонсон эмээгийн дүртэй тоглосон бөгөөд зуны аагим халуунд эмээгийн гэрт зочилсон залуус амны цангаагаа тайлж, баяртай байгаагаар дүрслэгдсэн байна. Тэгэхээр “Эмээ”-дээ шинэ бизнест нь амжилт хүсье.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж