Алдрижийн гэмтэл гайгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Алдрижийн гэмтэл гайгүй

Портланд Трэйл Блэйзэрсийн довтлогч ЛаМаркус Алдриж баруун гуяндаа авсан гэмтлээ соронзон орны авиан дурангаар шалгуулжээ. Аз болоход ямар нэг аюултай зүйл байхгүй байгаа гэнэ. Алдрижийн хувьд Өрнөд бүсийн долоо хоногийн шилдэг тоглогчоор шалгараад байгаа. Сакрамэнтод 96-81 хожигдсон тоглолтын дараагаар тэр эмнэлэгт очин шинжилгээнд орсон байна. Түүний баруун гуя зовиуртай байгаа ч Бостонтой хийх тоглолтонд орох болно гэжээ. Тэрээр өнгөрсөн 7 хоногт өөрийн хувийн дээд амжилт болох 37 оноог Миннэсотагийн эсрэг авсан. Нэгдүгээр сард тэрээр дунджаар 26 оноо, 10 самбар, 0.67 хаалт гэсэн үзүүлэлт дунджилсан байна. Түүний энэ сүрдэм үзүүлэлтэнд зэрэгцэн очих тоглогч энэ сард НБА-д байгаагүй.

Багийн онооны лидер Брэндон Рой нь гэмтэл авч энэ улирлалд тоглохгүй болсон учраас багийн ихэнх ачаа Алдрижийн нуруунд ирсэн. Тиймээс тэр багаа плэй оффд шалгаруулахын тулд эрүүл байх ёстой.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж