Хөгжлийн банкны тухай хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны тухай хэлэлцлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банк байгуулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, үндсэнд нь дэмжлээ.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд Хөгжлийн банк нь эдийн засгийн үр ашигтай төсөл хөтөлбөрийг санхүүжүүлдэг байх,  улстөрөөс хараат байх гэсэн тулгуур зарчмуудыг хангасан байх ёстой. Ингэж чадахгүй бол дампуурах аюултай гэж үзэж байна. Мөн Хөгжлийн банк нь том төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхийн зэрэгцээ иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн жижиг төсөл хөтөлбөрүүдэд ч санхүүжилт олгодог байх ёстой. Ингэхгүй бол Тогтвортой амьжиргаа төсөл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл гэх мэт маш олон төсөл хөтөлбөрийн мөнгийг хөрөнгөтэй, мөнгөтэй нь авчихдаг. Цаана нь амьдрал хүнд байгаа хэсэг нь хамрагдаж чадахгүйгээс Монгол Улсад ядуу амьдралтай иргэдийн тоо буурахгүй байна гэдгийг зарим гишүүн санууллаа.

Харин Сангийн сайд хэлэхдээ олон улсын туршлагаар Хөгжлийн банк нь том төсөл хөтөлбөрийг санхүүжүүлдэг. Том төсөл хөтөлбөрийг дагаад жижиг төсөл хөтөлбөр амжилттай хэрэгждэг. Тиймээс Хөгжлийн банк жижиг хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх бололцоогүй гэж хариуллаа.

Г.Дарь   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж