Жолооч нар өлсгөлөн зарлаж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Жолооч нар өлсгөлөн зарлаж байна

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Авто тээврийн газрын өмнөх талбайд” Хүчит шонхор” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Ц.Чинбат өнөөдөр 11.00 цагаас эхлэн өлсгөлөн зарлажээ.  Учир нь  тус компани нь Автотээврийн газрын дарга Б.Цэнгэл Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Улаанбаатар- Орхон аймгийн чиглэлд хот хоорондын нийтийн тээврийн байнгийн үйлчилгээ  эрхлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалт  будлиантай болсон   гэж үзэн  дээрх хууль бус шийдвэрээ цуцлахыг шаардаж байгаа  аж. Хэрэв  тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос Авто тээврийн газарт өгсөн шаардах бичигт хариу өгөхгүй бол нэмж том оврын автобусны 10 жолооч өлсгөлөнд нэгдэх гэнэ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж