“Google” илүү их ажилчин авна

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

“Google” илүү их ажилчин авна

“Google” компани энэ онд маш олон тооны хүмүүсийг ажилд авах гэж байгаа тухай мягмар гаригт зарласан байна. Компанийн зүгээс энэ онд 2007 оны рекордоос илүү хүнийг ажилд авна гэсэн байна. 2007 онд тус компани 6000 хүнийг ажилд авч байсан юм.

“Бидэнд дээд зэргийн авьяас хэрэгтэй. Зөвлөлд ч тэр, дэлхийд ч тэр. Иймээс бид компьютерийн шинжлэх ухааны хамгийн хүнд шалгууруудыг давж гарах чадвартай ухаалаг, бүтээлч хүмүүсийг олноор нь ажилд авах болно” гэж тус компанийн инженер, судалгааны албаны дэд ерөнхийлөгч Алан Иустас хэлж байна.

“Google” нь ажиллахад хамгийн таатай компаниудын жагсаалтад дэлхийд дөрөвдүгээрт жагссан юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж