Өмнөд Солонгос хэлэлцээ хийх хүсэлт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос хэлэлцээ хийх хүсэлт гаргажээ

Өнөөдөр БНСУ-ын талаас Хойд Солонгостой ажил хэргийн төвшинд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх санал тавьсан гэж БНСУ-ын эв нэгдлийн асуудал хариуцсан сайд мэдэгджээ. Энэ удааагийн уулзалтыг Паммунжом тосгонд хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь цэргийнхний өндөр төвшний яриа хэлэлцээр хийх эхлэлийг тавих болно гэж Өмнөд Солонгосын Ённап агентлаг мэдээлсэн байна. Өмнөд Солонгосын талаас Хойд Солонгосыг өнгөрсөн онд болсон их бууны гал нээж өдөөн хатгасан явдлын хариуцлагыг хүлээж цаашдаа дахин дайралт хийхгүй байх тухай амлалт үүрэг авахыг хүсэх  бололтой. БНСУ-ын сайдын мэдэгдэж байгаагаар бол Памманжом тосгоны ойролцоо хилийн зурвас дагуу Хойд Солонгостой харилцах сувгаа дахин нээсэн гэж хэлжээ.

 Энэ сувгаар хоёр орны хооронд хийгдэх анхан шатны уулзалтын тов болон бусад зүйлийг тохирох аж. Ийнхүү хоёр талын харилцааны сувгийг дахин нээсэн нь Өмнөд Солонгосын тэнгисийн хөлөг живсэн хэрэг явдлын дараа өнгөрсөн 5-р сард Хойд Солонгосын тал харилцаагаа тасалснаас хойш найман сарын дараа хийгдэж байгаа анхны нааштай алхам болж байгаа юм. Мөн Өмнөд Солонгосын зүгээс Хойд Солонгостой цөмийн зэвсгээс ангид байх талаар хоёр талын дагнасан өндөр төвшний хэлэлцээр хийхийг  санал болгосон боловч хариу аваагүй байгаа гэж БНСУ-ын эв нэгдлийн асуудал хариуцсан сайд мэдэгдсэн байна.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж