Египетэд хүчирхийлэл газар авлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Египетэд хүчирхийлэл газар авлаа

Засгийн газрынхаа эсрэг жагсаал хийж байсан тэмцэгчдийн эсэргүүцэл улам ширүүсч улмаар хүний амь нас хохирсон мөргөлдөөн болон хувирч байна. Тус улсын нийслэл Кайр хотод жагсагчид болон цагдаагийнхны хооронд болсон мөргөлдөөний улмаас гурван ч хүн нас барсан тухай мэдээлэл гарч байгаа аж. Тэдний нэг нь цагдаагийн ажилтан байсан бол нөгөө хоёр нь жагсагчид байсан гэнэ. Олон мянган жагсагчдын эсрэг цагдаагийнхан нулимс асгаруулагч хий хэрэглэсний дараагаар байдал улам хурцдаж улмаар мөргөлдөөн илүү ширүүн хүчирхийллийн нөхцөл байдал руу шилжсэн байна. Кайр хотын төв талбай болох Таририйн талдбайд өнгөрсөн шөнөөс хойш олон мянган хүн цугларч тэмцэлд уриалан талабй дээр босогчдын лагерь байгуулан өнжсөн байна. Харин ширүүн мөргөлдөөн болсны дараагаас цагдаагийнхан жагсагчдыг хүч хэрэглэн тарааж одоогоор тус талбай эль хуль байна гэж ВВС мэдээлж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж