“Гэр бүл” шатрын тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

“Гэр бүл” шатрын тэмцээн болно

Монголын шатрын холбоо гэр бүлийн хэмжээнд энэхүү спортыг хөгжүүлж, шатарчин гэр бүлүүдийн найрсаг уур амьсгал үүсгэх зорилготой “Гэр бүл” тэмцээнийг жил бүрийн сар шинийн баярын өмнө зохион байгуулдаг билээ. Энэ жилийн тэмцээн нэгдүгээр сарын 29-30-нд “Дүүхээ” төвийн “Уран нүүдэл” шатрын клубт зохион байгуулагдахаар болжээ. Баг бүр хоёр хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд аав, ээж, эмээ, өвөө, ах эгчийн нэг нь өөрийн хүү, охин, дүү, ач, зээтэй хамтран тоглох юм. Ингэхдээ багийн нэг гишүүн 18-аас доош настай байх ажээ.

С.Цэлмэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж