Хөдөлмөрийн нэгдсэн яармаг нээнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн нэгдсэн яармаг нээнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    2011 оныг Монгол Улсын Засгийн газраас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас “Хөдөлмөр эрхлэлт-Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласны хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын идэвхийг нэмэгдүүлэх, төрөөс хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийн бодлого, үйл ажиллагааны чиглэлийг танилцуулах, сурталчлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц үйлчилгээг үзүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн нээлт болох гэж байна.

    Уг нээлтийн ажиллагаа 2011 оны хоёр дугаар сарын 23-24-ны өдрүүдэд 11-16 цагийн хооронд МИШЭЭЛ ЭКСПО төвд болно. Нээлтийн арга хэмжээний үеэр “Хөдөлмөрийн нэгдсэн яармаг” зохион байгуулах юм. Арга хэмжээнд ажил идэвхтэй хайж буй иргэдийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Мөн уг арга хэмжээний үеэр дүүргийн үндэсний томоохон үйлдвэрлэгч компаний бүтээгдэхүүн, худалдааны үзэсгэлэн яармаг зохиогдох юм.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж