Rosie “Victoria’s Secret”-ыг сурталчиллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Rosie “Victoria’s Secret”-ыг сурталчиллаа

Английн загвар өмсөгч Rosie Huntington-Whiteley энэ онд дэлгэцнээ гарах “Transformers 3” киноны гол дүрд тоглохоор болж, жүжигчин Megan Foxx-ыг золгамжлаад байгаа юм.
Өдгөө 23 настай загвар өмсөгч бүсгүй Burberry брэндийн шинэ коллекцийн зар сурталчилгаанд тоглосоод байгаа ба гообүсгүйчүүдийн цуглуулга болсон “Victoria"s Secret”-ын зар сурталчилгаанд зургаа авахуулжээ.

Rosie Huntington-Whiteley өнгөрсөн оноос “Transformers 3” киноны зураг авалтдаа ороод байгаа юм. Тэрбээр энэ киноны шинэ цувралд роботуудтай нөхөрлөгч Shia LaBeouf-ын шинэ дурлалт бүсгүйн дүрд тоглож байгаа аж. Найруулагч Michael Bay гуравдугаар ангидаа цоо шинэ хайр дурлалтай учирсан Sam Witwicky-г /Shia LaBeouf/ үзэгчдэд харуулахыг хүссэн бололтой.
Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн жил Rosie Huntington-Whiteley-ийн хоёр, гурван жилийн өмнөх найз охидтойгоо мансууруулах бодис хэрэглэж байгаа зураг шар хэвлэлүүдэд гарч, сенсаац болж байсан юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж