Samsung корпорацийн Galaxy Tab планшет

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Samsung корпорацийн Galaxy Tab планшет

Samsung корпораци Apple анх iPad бүтээсний дараа планшет үйлдвэрлэж байгаа тухай мэдээлж байсан билээ. Харин Германд болсон IFA үзэсгэлэнд Galaxy Tab албан ёсоор тавигдсан юм.

Galaxy Tab нь 7 инчийн планшет бөгөөд iPad-аас ялгаатай нь нэг гараар барьж болох авсаархан хөнгөн хийгджээ. Мөн браузер програм нь түгээмэл мульти медиа технологийг багтаасан бөгөөд Flash элементтэй юм. Интернэт сайтаас болон бусад видео бичлэг үзэхэд тохиромжтой дэлгэцийн өнгө, дүрсийн нягтрал сайтайгаас гадна утас болгон ашиглах боломжтой аж.

Харин Android Market програм байхгүй, жирийн камертай, браузерийг хурдасгах боломж муутайгаас гадна өндөр үнэтэй зэрэг сул талтай байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж