Смартфоноос Google-д мэдээ бичнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.26-нд нийтлэгдсэн

Смартфоноос Google-д мэдээ бичнэ

Энэ шинэ технологи нь мэдээ болон фото зургийг Gmail буюу Google Docs үйлчилгээнд шууд дамжуулах боломжийг олгож байгаа юм. Гар утасны Google Android болон Apple iOS сүлжээ хэрэглэгчид Cloud Print технологийн тусламжтай бичсэн материалаа Gmail үйлчилгээнд дамжуулж болох аж.

Cloud Print нь Apple AirPrint зарчимтай адил Hewlett-Packard принтерээс ePrint шугаманд ажиллах юм. Харин ялгаатай тал нь принтерийн байрлал, хүчин чадал болон драйвер харгалзахгүйгээр бичсэн файлаа илгээж болох онцлогтой.

Android болон Apple iOS сүлжээн дэхь Cloud Print одоогоор англи хэлээр ажиллаж байгаа бөгөөд энэ үйлчилгээг цаашид дэмжих болон өөр хэлээр бүртгэх нь тодорхойгүй байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж