Итали “Оскар” эздээ олов

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Итали “Оскар” эздээ олов

Интэр Миланы довтлогч Дьего Милито Италийн хөлбөмбөгийн тоглогчдын холбооноос шалгаруулдаг “Оны шилдэг тоглогч”-ын шагнал хүртжээ. Түүний багийн хуучин босс Жозе Моуриньо “Шилдэг дасгалжуулагч” болсон байна. Аргентиний шигшээн 31 настай довтлогч маань Сэри А-д өнгөрсөн улиралд нийт 22 гоолыг хийсэн бөгөөд Интэрийг 3 цом хүртэхэд го нөлөө үзүүлэн, 3 чухал тоглолтонд бүгдэд нь гоолдсон. Интэр өнгөрсөн улиралд Сэри А, Аваргуудын лиг болон Италийн цомд түрүүлж Европын тавцанд гялалзаж чадсан билээ. Италийн хөлбөмбөгийн Оскар гэгддэг энэ шагналыг хүртсэн Милито “Гайхалтай хүндлэл. Өнгөрсөн жил миний хувьд хэзээ ч мартагдахааргүй өнгөрсөн” гэсэн байна.

Энэ жилийн “Баллон д’Дор”-н сүүлийн 3-т үлдэж чадаагүй багийн анд Вэсли Шнайдэраа Милито ялсан байна. Харин шилдэг дасгалжуулагч болсон Моуриньо энэ шагналыг 2 жил дараалан хүртжээ. “Онцгой нэгэн” маань Интэрийг амжилтын оргилд хүргэсэн даруйдаа орхин явсан билээ. Миланы театрт болсон шагнал гардуулах ёслолд оролцож чадаагүй Моуриньо “Очиж чадаагүйд уучлаарай. Цомын тэмцээний хагас шигшээд Сэвилльятай таарсан учраас боломж байсангүй. Оскар авч байгаадаа баяртай байна. Үнэхээр том шагнал. Агуу хүндлэл. Сэри А үнэхээр ширүүн өрсөлдөөнтэй байсныг, одоо энд ирээд л мэдэж байна” гэсэн видео бичлэг хийн явуулсан байна.

Интэрийнхэн шагналыг хамсан гэж болно.  Хулио Сэзарь шилдэг хаалгач болсон бол Майкон “Шилдэг гоол”-н шагналыг хүртсэн байна. Мөн Волтэр Самуэл, Ювентусийн Жоржио Киеллинигийн хамтаар шилдэг хамгаалагчаар шалгарчээ. Харин Удинезэгийн Антонио Ди Натале “Шилдэг Итали тоглогч”-р шалгарсан юм. Палермогийн найруулагч Аргентиний легионэр Хавьер Пасторе шилдэг шинэ тоглогч болжээ.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж