ОХУ-ын аж үйлдвэрлэл 8,2 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

ОХУ-ын аж үйлдвэрлэл 8,2 хувиар өсчээ

ОХУ-ын аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний хэмжээ 2010 онд 8,2 хувиар өссөн тухай тус улсын статистикийн газар болох “Росстат” мэдээлэв. Өмнөх 2009 онд эдийн засгийн хямралаас болж энэ үзүүлэлт 9,3 хувиар унаж байсан бол энэ онд 4,1 хувийн өсөлттэй байх төлөвтэй байгаа гэж ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам хэлэв.

Аж үйлдвэрлэлийн салбар 2010 онд 11,8 хувийн өсөлттэй байсан бол уул уурхайн үйлдвэрлэлт 3,6 хувиар өсөв. Газрын тос, байгалийн хийн экспортоор дэлхийд тэргүүлдэг ОХУ-ын эдийн засаг өнгөрсөн онд 3,8 хувиар өсч, өмнөх оны 7,9 хувийн уналтаас сэргэсэн юм. Инфляци харин 8,8 хувь болж өсчээ. Тус улсын Засгийн газрын зүгээс эрчим хүчний салбарт хэт тулгуурласан байдлаа өөрчилж, гадаадын хөрөнгө оруулалтыг татсанаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилготой байгаа билээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж