Бүх утсанд тохирох цэнэглэгч бүтээсэн байна

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Бүх утсанд тохирох цэнэглэгч бүтээсэн байна

Энэ оны сүүлчээр Европт супер цэнэглэгч худалдаанд гарах гэнэ. Түүнийг худалдан авснаар утсандаа тохирох цэнэглэгч хайх шаардлагагүй болж байгаа аж: Супер цэнэглэгчийг бүтээсэн компани Европын холбооны аж үйлдвэрийн асуудал хариуцсан дарга Антонио Таянид нэг ширхгийг бэлэг болгожээ. Удахгүй худалдаанд гарах эл цэнэглэгчийг хэрэглэгчид нисэх онгоцны буудал, зоогийн газар гээд хаанаас ч худалдан авах боломжтой.

Жил бүр дэлхий дахинаа 50 мянган тонн цэнэглэгч хэрэгцээгүй болж, хог болдог. Европын гар утас үйлдвэрлэгч компаниуд нэгдэж, 2011 онд супер цэнэглэгчтэй болохоор тохиролцсон юм. Үүнтэй холбогдуулан олон улсын мобайл холбооны операторууд эл асуудлыг шийдэхэд гурван жил зарцуулжээ. Үүний үр дүнд "micro-USB" хэмээх оруулгатай цэнэглэгчийг бүтээсэн байна.

KT.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж