
Твиттерчид ядуу буурай орны иргэдэд цуглуулсан мөнгөө хандивладаг. 2009 онд "Twestival""-д оролцогчид нийт 250 мянган фунттай тэнцэх мөнгийг "Charity Water" хэмээх олон улсын байгууллагад хандивласнаар Африк ийн олон тосгоныг цэвэр усны гачигдлаас аварч байсан юм.
Дэлхийн Залуусын сайн үйлсийн төлөөх хөдөлгөөнөөс Улаанбаатарын залуус ч хоцрохыг хүссэнгүй. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхагч Монголын твиттерчин залуус нийгмийн сайн сайхны төлөө ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзлээр нэгдэж ирэх сарын 24-нд "UBTwestival" наадам зохион байгуулахаар болжээ. Улаанбаатарын твиттерчид дуу хоолойгоо нэгтгэн дэлхийн сая сая твиттерчдийн эгнээнд нэгдэн хандивын аян өрнүүлэх бөгөөд хуримтлуулсан мөнгийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын хүүхдийн байгууллагад хандивлах юм байна.