Каваку Силва дахин ерөнхийлөгчөөр сонгогдов

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Каваку Силва дахин ерөнхийлөгчөөр сонгогдов

Португалийн ерөнхийлөгч Анибал Каваку Силва. Фото: AFP

Энэ сарын 23-ны өдөр явагдсан Португалийн ерөнхийлөгчийн сонгуульд өнөөгийн төрийн тэргүүн Анибал Каваку Силва (Anibal Cavaco Silva) ялсан тухай Agence France-Presse мэдээлэв.

Португалийн Сонгуулийн хорооны мэдээлснээр саналын хуудасны 98 хувийг тоолж дуусахад  Каваку Силва тавиас дээш хувийн санал авч эхний шатандаа ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Түүний гол өрсөлдөгч социалист Мануэль Алегре (Manuel Alegre) дөнгөж 19 хувийн санал авчээ.

Түүний ялна гэж урьдчилсан санал асуулгууд харуулж байлаа. Сонгуульд оролцогсод нийт 9,6 сая хүн байгаа ч зөвхөн тал хувь нь саналаа өгсөн байв. Тус орны ерөнхийлөгч төлөөлөх бэлгэдлийн үүрэгтэй бөгөөд гүйцэтгэх засаглалыг ерөнхий сайд нь барьдаг. Гэхдээ ерөнхийлөгч ээлжит бус сонгуулийг зарлах ба хуульд хориг тавих эрхийг эдэлдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж